Охины минь дурлах залууд илгээх захидал
Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин х?н сар, нар, ододыг шинжин, ??рийг?? умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь ?х??рд?н ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин х?н. Харин надаас тасарч, сэтгэлээс б?тсэн энэ цэцэг одоо ??р гэрэл р?? тэм??лж байна. Эгд??цэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо ?зэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи т??нд минь татагдсан бол т??нтэй ??рд ?ргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол т??нд минь гараа х?ргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи ??рийг?? андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаарааг?й мэт царайлаад цааш явж одоорой. Т??нд минь горьдлого т?р??лэх хэрэгг?й. Тодорхойг?й эхлэлийг тавиаг?й л бол аз жаргалг?й т?гсг?л ирдэгг?й юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг т?р??лсэн юм. Тэр хайрыг анзаарааг?й ?нг?рд?г байлаа ч нэгэн цогтой, халуун з?рхний г?нд маш олон жил чи хадгалагдах болно.
Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь т?гсг?лг?й ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол т??нийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.
Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр ?д?р би огт танихг?й чамайг бодож зогссон юм ш??. Тэгээд ?рийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахг?йдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?
Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ерт?нцийг би ??рийнх?? хайраас тасалсан юм. Тэр хайр н?дэнд ?л ?зэгдэх хэрнээ з?рхийг минь шатааж байлаа. Шатам халуун ерт?нц?д минь хаалга, ??д гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний т?л?? л ?хэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэм??лж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимг?й омголон боловч энхрий з??л?н сэтгэл т??нд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс ?ерл??лж, шантгар з??лх?н хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи т?р зогсоод духан дээр нь ?нс. Чимээг?йхэн эр??г нь ?рг??д уруулыг нь ?нэрлэ. Ингэхийг чамд л би з?вш??рч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхг?йгээр чи хаашаа ч битгий яв. М?ч, хором, цаг б?хний тоогоор тэр минь чамайг х?лээх болно. Тийм их х?лээлтийн цаана тоолж боломг?й горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь д?рэлзсэн их гал саваа нэгэнт хальж, д?лг??н уярангуй зан х?лд?ж ширгэсэн байх болно.
Чамайг тийм халуун галд шатаж, тийм х?йтэн м?с??р хайруулаасай гэж би х?сэхг?й байна. Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтг?й тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.
Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ м?р??дийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч ?зээг?й хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилж??лье.
Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг х?рэлцэх тийм л газар луу т??нийг минь з??г??рэй. Тэр чамд яг ??р шигээ олон ?зэсгэлэнт цэцгийг ургуулж ?г?х болно. Тэднийг ч бас яг т??н шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш ?ргэлжлэх болно.
"Би бид хоёр" номноос
Х.Болор-Эрдэнэ